Мотэ Роза сургуулийн вэбсайтд тавтай морилно уу
Хүндэт эцэг, эх, сурагчдаа
Та бүхэнтэйгээ сургуулийн тав тухтай шинэ орчинд хамтран ажиллаж хөгжил дэвшлийг хамтдаа бүтээх шинэ хуудас баяртай эхлүүлж байгаагаа илэрхийлж мэндчилж байна.
Монгол хүүхдүүд, ирээдүйн залуус олон улсын боловсролыг эзэмшиж, дэлхийн иргэн болж хөгжиж буй энэ цаг үед манай сургуулийн бодлого, алсын хараа ч мөн адил бэлтгэл ажлуудаа эхэлснийг дуулгахад таатай байна.
Бага сургууль нь Монгол хэл бичгээс гадна олон орны хэл, соёлыг эзэмшсэн, 21 дүгээр зууны Нийгмийн болон Харилцааны, Бичгийн болон Тооны мөн Урлаг Хөгжмийн болон Спортын үндсэн ур чадваруудад суралцан төлөвшсөн хүүхдүүдийг бэлтгэхэд чиглэгдэнэ.
Дунд сургууль нь эзэмшсэн онолын мэдлэгээ хэрэглээний түвшинд сэтгэн бодож, байгаль дэлхий, хүний нийгмийн харилцааны хууль дүрмийг сайтар ойлгосон, төсөл дээр суурилсан арга барилаар суралцахад чиглэгдэнэ.
Ахлах сургууль нь онолын мэдлэгээ гүнзгийрүүлэн судалдаг, судалгаан дээр суурилсан сургалтын орчинд мэдлэгээ ахиулж, олон улсын шалгалтуудыг амжилттай давах арга барилд суралцаж Их дээд сургуулиудад бэлтгэгдсэн хүмүүн бий болгоход чиглэгдэнэ.
Дээрх он жилүүдийг даван туулахад эцэг эх, асран хамгаалагчид, сургуулийн багш ажилчид, Боловсролын байгууллагуудын хамтаар даван туулдаг учир Та бүхнийг бүх чадлаараа дэмжин ажиллана гэдэгт итгэж байна.
Анхааран уншсанд Баярлалаа,
9-р сарын 1 өдөр тавтай сайхан уулзъя.
СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Т. ДОРЖГОТОВ