Сайн байна уу!

Мотэ Роза сургуулийн вэбсайтд тавтай морилно уу

Холбоо барих

  • Хаяг: Улаанбаатар-17100, Хан-Уул дүүрэг, Наадамчдын зам, 23-р хороо, Арцатын ам
  • Утас: 89375005
  • И-мэйл: info@monterosa.edu.mn

SUSTAINABLE FASHION SHOW - 2024

blog__img

Монтэ Роза сургуулийн Яармаг болон Баянзүрх салбар сургуулиудын ахлах, дунд ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тогтвортой хөгжлийн “Sustainable Fashion Show” амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү загварын тэмцээн нь манай сургуультай хамтын ажиллагаатай Берлин хотын Нельсон-Мандела сургуулийн урлагийн тэнхимийн эрхлэгч Florentine Baumann багшийн хэрэгжүүлж буй “SUSTAINABLE FASHION & LAPBOOKING” төслийн хүрээнд зохиогдсон билээ.

Тэмцээний зохион байгуулалтад Recycling болон Оёдлын клубийн гишүүд Сурагчдын Парламентын гишүүдтэй хамтран оролцсон.

Тэмцээндээ зориулж манай сурагчид хог хаягдал, хуучин хувцас, гарын доорх материалуудыг ашиглан, өөрсдийн ОНЦГОЙ загваруудыг бүтээн урлаж, загварын тайзнаа хүргэсэн билээ.

Сурагчид маань “Үндэсний хувцас”, “Чөлөөт хувцас” болон “Авангард хувцас” гэсэн төрлүүдээр загваруудаа бэлтгэн толилуулсан бөгөөд салбар сургууль тус бүрээс шилдэг загваруудыг болон нийт оролцогчдоос шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгчдийг шалгаруулсан. Үүнд:

“Үндэсний хувцас” төрөлд

- 11А А.Лхамсүрэн /Яармаг/

- 7А Ч.Нарангуа /Баянзүрх/

“Чөлөөт хувцас” төрөлд

- 9А Б. Цолмонтуяа /Яармаг/

- 7А Ч. Маргад /Баянзүрх/

“Авангард хувцас” төрөлд

- 8А Х.Буянхишиг /Яармаг/

- 8А Э.Минхай /Баянзүрх/

Шилдэг Эрэгтэй загвар өмсөгч

- 10А Г.Чингү /Яармаг/

Шилдэг Эмэгтэй загвар өмсөгч

- 8А Б.Ариунболор /Баянзүрх/ тус тус шалгарлаа.

Нийт оролцсон мундаг сурагчдадаа баяр хүргэе! Зуны амралтаа үр бүтээлтэй сайхан өнгөрүүлээрэй!