Сайн байна уу!

Мотэ Роза сургуулийн вэбсайтд тавтай морилно уу

Холбоо барих

  • Хаяг: Улаанбаатар-17100, Хан-Уул дүүрэг, Наадамчдын зам, 23-р хороо, Арцатын ам
  • Утас: 89375005
  • И-мэйл: info@monterosa.edu.mn

Багш аялал, сургалт, солилцоо хөтөлбөр

blog__img

Багш аялал, сургалт, солилцоо хөтөлбөр

Монтэ роза сургууль нь 2019 оноос эхлэн Arts&Media Project Management&Consulting ТББ-аар дамжин ХБНГУ-ын Берлин хотын Jugendkunstschule Charlottenburg-Wilmersdorf (Хүүхэд, залуусын урлагийн сургууль) болон ерөнхий боловсролын Nelson-Mandela олон улсын сургуулиудтай хамтран ажиллаж байна. Бидний хамтын ажиллагааны нэг хэсэг нь “Багш, мэргэжилтэн солилцооны хөтөлбөр” бөгөөд 3 жилийн хугацаанд нийт 35 багш, ажилтанг Герман улсад туршлага судлуулж, аялуулж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Германы талаас ирсэн багш нар манай сургууль дээр үлгэрчилсэн байдлаар төсөлт хичээл явуулах, сурагч төвтэй арга зүйг нэвтрүүлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах, сургууль хөгжүүлэх бодлого, концепц дээр зөвлөн тусалж ажилладаг билээ.

Харин манай сургуулийн багш, мэргэжилтнүүдийн хувьд Нелсон-Мандела олон улсын сургууль, хүүхэд, залуусын урлагийн сургууль болон Берлин хотын бусад ерөнхий боловсролын сургуулиуд дээр зочлон очиж, туршлага солилцон, цогцолбор сургуулиудын соёл, тогтмол явагддаг үйл ажиллагаатай танилцан, хичээлийн судалгаа, ажиглалт хийж, бусад соёлын хөтөлбөрт хамрагддаг.

Энэ хичээлийн жилд явагдаж буй солилцооны хөтөлбөрийн онцлог нь STEAM хөтөлбөрийн хэрэгжилтийг судлахаар манай сургуулийн багш нар Нелсон-Мандела олон улсын сургууль дээр төвлөрөн ажиллаж байна.

2023-2024 хичээлийн жилээс Нелсон-Мандела олон улсын сургууль нь тогтвортой хөгжлийн боловсролд чиглэн хөтөлбөрийн шилжилт хийж буй нь манай сургуулийн тогтвортой хөгжлийн жишиг сургууль болохоор зорьж, тэмүүлж байгаатай нийцэж байгаад нэн баяртай байна. Учир нь бид энэхүү хөтөлбөрийн шилжилтийг хамтдаа эхлүүлэх, туршлага солилцон, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах хамтын зорилготой болж байгаа юм.

#ХУН-Хүүхдийн урлагийн боловсролын хөтөлбөр

#Kunstfest_für_Kids #STEAM

#AMPMC_NGO #jugendkunstschule_cw

#monterosa_school_ulaanbaatar

#nelson_mandela_school